“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эмнэлгийн захиргаа, Улаанбаатар хотын цагдаагийн дөрөвдүгээр хэлтэс, Эрчим харуул хамгаалалтын албатай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд тус эмнэлгийн гадна, дотно орчинд “Эрчим харуул хамгаалалтын алба”-наас нэмэлт эргүүлийг 2 ээлжээр ажиллуулж, эмнэлгийн ажилчдын “Hospital police” эргүүл хяналт хийж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсээс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, дэмжин туслах үйлчилгээний ажилчдад хууль эрх зүйн болон гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг хуваарийн дагуу явуулж эхэллээ. Мөн цагдаагийн дөрөвдүгээр хэлтсээс эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчүүлэгчдэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөлгөө, зөвлөмж, мэдээлэл, сургалтыг явуулна.