Инженер техникийн алба

ИНЖЕНЕР ТЕХНИК АЖ АХУЙН АЛБА

ИТАлба нь 1985 онд П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт инженер техникийн тасаг нэртэйгээр инженер 8, техникч 14, лифт 7, цахилгаанчин 2, сантехникийн слесарь 12, КИП ийн слесарь 4, салхивчийн слесарь 4, ЦТПгийн машинист 4, хлорийн слесарь 1, хүчилтөрөгчийн оператор 4 зэрэг 60 ажилчинтайгаар байгуулагдсан. Анхны тасгийн даргаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Д.Жадамбаа, 1988 оноос Н Баяржаргал сантехникийн инженер, 1990 оноос инженер техникийн тасгийг ИТА-1, ИТА-2- р тасаг гэж хоёр тасаг болгож ИТА – 1-р тасгийн даргаар санехникийн инженер Х. Энхсайхан, ИТА-2 тасгийн даргаар цахилгааны инженер М.Мягмардорж нар даргаар ажилласан. 1998 оноос ИТАлба болгон зохион байгуулж албаны даргаар М.Мягмардорж одоог хүртэл ажиллаж байна.

Одоогоор манай алба ИТАААлбаны дарга 1, аж ахуйн менежер 1, цахилгаан холбооны инженер 1, сантехникийн инженер 1, КИП автоматикийн инженер 1, , цахилгааны техникч1, сантехникийн техникч1,КИП сл 2, цахилгаан хөдөлгүүрийн засварчин 1, слесарь 8,ЦТП гийн машинист 4, лифтчин 3, хүчилтөрөгчийн оператор 1, цахилгаанчин 2, барилгын засалчин 4, мужаан 2, жолооч 5 нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

м.мягмардорж

Албаны дарга

Техникийн ухааны магистр

  • Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.

  • 1996 онд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан

Боловсон хүчин:
  • Б.Бадамханд - Сантехникийн инженер

  • Л.Бат-Эрдэнэ - Холбоо цахилгааны инженер

  • Б.Батдаваа - КИП ын инженер

Эмнэлгийн үйлчилгээнд цахилгаан, сантехник, хүчилтөрөгч, эмнэлгийн тоног төхөөрөмж, лифт КИП автоматикын чиглэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмнэлэг дотор шуурхай ажиллагааг хангах чиглэлээр ажилладаг. /дотуур утас 112/ Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баг нь эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний үед 1000 орчим тооны эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаагаар ханган үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчидад хүндрэл учируулахгүйгээр өдөр тутмын эргэлт, дуудлагын засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, урсгал засваруудыг график төлөвлөгөөний дагуу хийж үйлчилж байна. Үүнээс гадна мэс засал болон бусад эмчилгээний өмнө эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж эмчлүүлэгчдийн болон ажилчидын аюулгүй хүндрэлгүй үйл ажиллагаагаа явуулахад нь бэлтгэн ажиллаж байна. Цахилгааны хэсэг нь эмнэлгийн 10кВ, 0.4кВ, 0.23кВ-н хүчдэлийн 600 орчим багц тоног төхөөрөмж цахилгаан дамжуулах хэсэг, хэрэгсэлийн засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж, түргэн шуурхай үйлчилж үйлчлүүлэгч болон эмнэлгийн цахилгааны асуудлыг бүрэн шийдэж эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж ажиллаж байна. Сантехникийн хэсэг нь эмнэлгийн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус, салхивч, сантехникийн асуудлын засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж түргэн шуурхай үйлчилж үйлчлүүлэгч болон эмнэлгийн цахилгааны асуудлыг бүрэн шийдэж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж ажиллаж байна. Эмчлүүлэгчдийг чанартай стандартын дагуу хүчилтөрөгчөөр хангахын тулд хүчилтөрөгч чанартай үйлдвэрлэдэг “Мон илч” компанитай гэрээ байгуулж ажилладаг. Хүчилтөрөгчийг үйлдвэрлэх болгонд лабораторын шинжилгээнд оруулж эмчлүүлэгчдийг түргэн шуурхай тасралтгүй хүчилтөрөгчөөр хангадаг. Лифтчин нь каталка, каллесктай эмчлүүлэгчдийг мэс заслын оперцион болон тасаг нэгжүүдийн хооронд түргэн шуурхай шилжүүлж зөөвөрлөхөд эмчлүүлэгчдийн тав тух, хүндрэлгүй байдлыг ханган ажиллаж байна.