Түгээмэл асуулт хариулт

Танай эмнэлэг амбулаториор ямар ямар чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

Амбулаторид дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг та авч болно:

1  Уламжлалт эмчилгээ
2  Дотоод шүүрэл булчирхай
3  Ерөнхий мэс засал
4  Зүрх судасны мэс засал
5  Зүрх судасны эмгэг судлал (2 кабинет)
6  Мэдрэлийн эмгэг судлал (2 кабинет)
7  Мэдрэлийн мэс засал
8  Нүд 
9  Нүдний даралт
10  Уушигны эмгэг судлал
11  Хоол боловсруулах (2 кабинет)
12  Чих хамар хоолой
13  Дуу авиа судлал
14  Сонсгол
15  Бөөрний эмгэг судлал
16  Сэргээн засах эмчилгээ
17  Зүрхний шигдээс /хяналт/
18  Зүрхний хэм алдагдал
19  Ангиографи мэдрэл
20  Ангиографи зүрх
21  Урологи
22  Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ 
23  Зүрх судас /Ревматологи/
24  Хүүхдийн зүрх судлал
25  Андрологи
26  Зүрхний хавхлагын /хяналт/
27  Тархины харвалт /хяналт/
28  Диабетийн төв

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг хаана төлөх вэ?

- Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдсэн эмнэлгийн хэрэсэл, протезийн төлбөр, нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийг төрийн банканд тушаан төлбөрийн баримтыг авна.

- Хэвтэн эмчлүүлэгчдийн хамтын төлбөр буюу ор хоногийн төлбөр, оношилгоо шинжилгээний улирлын дээд хэмжээ (165.000 төгрөг)-ээс давсан зөрүү, цахим бүртгэлээр бүртгэгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг тухайн бүртгэлийн ажилтнуудад тушааж төлбөрийн баримтыг авна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг харилцах данс руу шилжүүлж болох уу?

-Болно. Та аль ч банкнаас эмнэлгийн Төрийн сан дах 100900020007 данс руу эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл, эмчлүүлэгчийн мэдээллийг бүрэн гүйцэт шилжүүлж, төлбөр төлсөн баримтыг холбогдох ажилтанд хүлээлгэн өгнө.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Эмнэлгийн цахим хуудас болон эмнэлгийн хүлээлгийн танхимуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтаас харж болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн НӨАТ-ын баримт өгөх үү?

-Үйлчлүүлэгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтыг авна. Энэ НӨАТ-ын баримт нь зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудад бэлнээр төлбөр төлсөн тохиолдолд хаана хандах вэ?

-Эмч эмнэлгийн ажилтнуудтай бэлнээр шууд төлбөр хийсэн тохиолдолд Эмнэлгийн чанар аюулгүй байдал дотоод хяналтын алба болон эмнэлгийн захиргаанд хандана.

Эмчийн үзүүлэх товлолт цагийг заавал өөрийн биеэр ирж авах хэрэгтэй юу?

Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 0800-1600 цагийн хооронд 77046666(3) гэсэн утсаар захиалж болно. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч ТА:

· Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.20-13.00 цагийн хооронд Зөвлөх поликлникийн №154 өрөөнд, 13.00 цагаас хойш хүлээн авах тасаг дээр ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ.