ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ЗАР

Гүйцэтгэх үүрэг: Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн А/476 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 6 дугаар зүйлд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан үүргийг гүйцэтгэн ажиллана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл хөтлөх
  • ТУЗ-ийн тогтоол, баримт бичгийн бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж, шийдвэрийг албажуулан баримтжуулах
  • Албан хэрэг хөтлөлтийг дүрэм, журам заавар, стандартын дагуу хөтлөн явуулах
  • Уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцох бэлтгэлийг хангах, зохион байгуулалтыг хариуцах
  • ТУЗ-д ирсэн баримт бичгийн бүрдлийг шалгах, бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, гадагш явуулах баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг шалгах, бүртгэх, архивын нэгж үүсгэн хадгалах, шилжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах чадвар эзэмшсэн байх (захиргааны түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно)
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
  • Монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Нээлттэй, санаачилгатай байх
  • Холбогдох хууль тогтоомж эрх зүйн актыг хэрэглэж, чанд мөрдөж ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2022 он)
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Ажил горилогч дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл материалаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын цагт багтаан Улсын гуравдугаар төв эмнэлгийн  Захиргаа, хүний нөөцийн алба(өргөтгөлийн 2 давхарт)-ны 201 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ үү.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88046600 ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ.