Ablom Samte Cardio нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэг, Франц улсын Ablom Sante Cardio нийгэмлэгтэй анх 2000 оны 10-р сарын 21-ний өдрөөс зүрхний титэм судасны нарийсал өвчнийг оношлох, эмчлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 орчим хүнд оношлогоо эмчилгээ хийж 2 их эмч, 4 дунд мэргэжилтнийг мэргэжлийн сургалтанд хамрууллаа.

Өнөөгийн байдлаар тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бие даан уг өвчнийг оношлож, эмчилдэг боллоо.

Франц улсын Ablom Sante Cardio нийгэмлэгийн эмч нартай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх талаар эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нар санал солилцож тохиролцлоо.