УГТЭ-ИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

УГТЭ, ХСҮТ, КЛИНИКО хамтарсан баг бүрэлдэхүүн 11 сарын 04-нээс 11 сарын 13- ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд аймаг орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Дээрх өдрүүдэд тус эмнэлгийн эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн эмч мэргэжилтний багийхан Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган, Говь Алтай аймгийн Цээл, Баянтоорой, Цогт, Алтай, Төгрөг, Бугат нийт 6 сумын 668 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулан ажиллалаа.