“Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт эмэгтэй ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

2023 оны 03 дугаар сарын 07 ны өдөр “Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, эрэгтэй эмч ажилтнуудын төлөөлөл нийт эмэгтэй ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанарын удирдлагын тогтоолцоог тасралтгүй сайжруулах, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, байгууллагын соёлын хөгжлийг хангах хариуцлагтай үүрэгт ажилдаа хоёргүй сэтгэлээр тууштай зүтгэж, эмнэлгийнхээ хөгжлийн төлөө үүрэг хариуцлага, ёс зүйгээр манлайлан ажиллаж байгаа эмнэлгийн нийт бүсгүйчүүд та бүхэндээ гүнээ талархал илэрхийж, баярын мэнд хүргэе.
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэн сайхан баярлаарай.