ЭМНЭЛГИЙН БҮХ АЛБАН ХААГЧДЫГ ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЛАА

2020 оны 12 сарын 03-ны өдөр эмнэлгийн захиргааны зүгээс эмнэлгийнхээ нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч хүн тус бүрт 10 ширхэг амны хаалт, нүүрний хамгаалалтын хамт гардуулж өглөө. Эмнэлгийн удирдлагын зүгээс халдварт цартахлын өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж буй нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ хувийн хамгаалах хэрэгслээр тасралтгүй хангах үйл ажиллагаа хойшид ч хэрэгжүүлэх бөгөөд эмнэлгийн ажилтан албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.