ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Бид 2017-04-03-наас 12 хүртэл 10 хоног Бурмаа эрхлэгчтэй Уламжлалт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүллээ. Энэ хугацаанд манай 2-р платын эмчлэгч эмч Раднаа, тасгийн бүх сувилагчид, тогооч, үйлчлэгч, мөн Физик эмчилгээний №8-ийн сувилагч Оюунчимэг, хөдөлгөөн засалч Б.Лхагвадорж нар (төгсөх курсын оюутан) нар эмчилгээ үйлчилгээг чанартай сайн хийж, өвчин зовлонгоос минь салгаж өгсөнд туйлын их баярласнаа дахин дахин илэрхийлье.

Та нартаа ажилд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Бид эмчлүүлэх явцдаа сэтгэл хангалуун, өвчин зовлонгоосоо салж, эрүүл саруул болцгоож, эрч хүчээр дүүрэн, баяр баясгалантай эмнэлгээс гарцгаах гэж байна. Гар санаа нийлсэн, итгэл зүтгэл нэгтээ, найрсаг харилцаатай, чанартай эмчилгээтэй та нар минь нүд дүүрэн итгэл, нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай.

Эмчлүүлэгч Завхан аймгийн Сонгино сумын иргэн Шоовдор

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Б.Долгор

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хорооны иргэн Сундуй нар