УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ДУУТ ДОХИОГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 03 сарын 23-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх” дуут дохиогоор тус эмнэлгийн 41 тасаг, алба, нэгжийн 465 эмч, ажилчид оролцлоо. Дадлага сургуулалтын талаарх мэдээллийг NTN телевизээр сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Дадлага сургуулалтын бэлэн байдал, чанар, газар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Б.Идэрмөнх оролцлоо.