“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штабаас ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 2017 оны 03 сарын 21-нд тасаг, албадын эрхлэгч, дарга нар болон нийт эмч нарт, 3 сарын 21, 22-нд нийт резидент эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд, дэмжих туслах үйлчилгээний ажилчдад БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэс, тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ” сургалтуудыг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах штабын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх 15 минутын баримтат киног эмнэлгийн нийт эмч, ажилтнуудад үзүүлэн, таниулах үйл ажиллагааг явууллаа.