ХҮҮХЭД, БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын сувилагч нарын өдрийг эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан УГТЭ-ийн Сувилахуйн албанаас 2017 оны 03 сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 104-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш нарт эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа. 
Энэхүү өдөрлөгийн үеэр “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье, “Гараа хэрхэн зөв угаах вэ” сэдвүүдээр сургалт явуулж хүүхэд багачуудад зориулсан ханиаднаас урьдчилан сэргийлэх цэгэн массаж зааж, зориулалтын ионжуулсан аппаратаар хүүхдүүдийн гарыг шалган, ариутгалын уусмалаар гараа хэрхэн зөв ариутгах заавар, зөвлөгөөг өгч анги бүрт гар ариутгалын уусмал болон гар зөв угаах зөвлөмж байршуулсан.
Мөн хүүхэд бүрийг витамин, амин дэмжүүлэх ажлыг өрнүүлж, багш нарт анхилам үнэрт хийн дасгал зааж зөвлөгөө өгч, багш нарын сахарыг тодорхойлох шинжилгээ хийж гарын авлага, зөвлөмж өгсөн.