“ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” ТАЛАРХАЛЫН АЯН

Тус эмнэлэг жил бүрийн 03 сарын 30-ны өдрийн “Олон улсын эмч нарын өдөр”-ийг угтаж эмнэлгийн эмч мэргэжилтний эрхэм үйлсийг олон нийтэд таниулж сурталчлах, дэмжлэгт орчинг сайжруулах, тэдний нийгмийн баталгаа, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулж эрчимжүүлэх, үйлчлүүлэгчээ дээдэлсэн байгууллагын соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Эмч мэргэжилтний нэрэмжит сар“-ын аяныг “Эмч хүн жаргалын ээж” уриан доор 2017 оны 03 сарын 01 өдрөөс 03 дугаар сарын 31 өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ. 
 Дээрх аяны хүрээнд эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд хандан Эрхэм таны ойр тойронд алтан гартай эмч хүн бий бол, та хэзээ нэгэн цагт эмчийн тусламж авч байсан бол “ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” гэж хэлээрэй гэсэн уриалга гарган “ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” талархал илэрхийлэх, талархалын зурвас илгээх өдөрлөгийг 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. 
Өдөрлөгийн эхний 3 өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 307 эмчийн нэр дээр 708 үйлчлүүлэгч иргэд болон бусад эмнэлгийн ажилчдаас талархалын зурвасаар баярласан талархсанаа илэрхийлээд байна.