ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТ “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРӨӨ”-Г ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

 Тус эмнэлгийн эмгэг судалын тасагт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 54м2 бүхий “Салах ёс гүйцэтгэх ёслолын өргөө”, 22м2 бүхий үүдний хүлээлгийн өрөөнүүдийг шинээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд орууллаа. Тус байранд 1995 онд их засвар орсноос хойш жижиг хэмжээний урсгал засвар орж байсан ч өнөөг хүртэл их засвар болон тохижилтын ажил хийгдэж байгаагүй юм. Тус ёслол хүндэтгэлийн өргөө, хүлээлгийн өрөөний засвар, тохижилтын ажлыг нийгмйн хариуцлагыг эрхэмлэсэн “Зүүн түмэн буянт” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалт дэмжлэг туслалцаатайгаар ашиглалтанд орууллаа. 
Энэ дашрамд бидний үйл ажиллаааг дэмжин бодит хувь нэмэр оруулсан “Зүүн түмэн буянт” ХХК-ийн хамт олонд эмнэлгийн захиргаа, хамт олноос талархал илэрхийж байна.