УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН “МӨНГӨН ӨВӨЛ-2017” ЦАСНЫ БАЯР БОЛЛОО

Эмнэлгийн хамт олны “Мөнгөн өвөл–2017” цасны баярыг “UB Resort” цаны баазад өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяр нь ажилчдын дунд хамт олны нэгдмэл санаа зорилгыг идэвхижүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амралтын өдрийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Баярын үйл ажиллагаанд 28 тасаг, нэгжийн 212 эмч, эмнэлгийн ажилчид идэвхтэй оролцож олс таталтын тэмцээнд I байрыг Инженер техник, аж ахуйн албаны хамт олон, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны хамт олон, II байрыг Харвалтын тасгийн хамт олон, Мэдрэл судлалын тасгийн хамт олон, III байрыг Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны хамт олон эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. 
Өдөрлөгийн үеэр Лабораторийн тасгийн лаборант Д.Оюунсүрэн, Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч Б.Өнөржаргал нар сагсан бөмбөгийн 1-р зэрэг, Дүрс оношилгооны тагсийн техникч Д.Цэрэнпүрэв, Лабораторийн нэгдсэн тасгийн лаборант Ч.Хандармаа нар Спортын алдар тэмдгээр нар тус тус шагнууллаа.