ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГЖТЭЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангасан орчин үеийн өдрийн эмчилгээ, үйлчилгээний нэгжийг эмнэлгийн Зөвлөх поликлиникт байгуулж 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа хийлээ.

Тус өдрийн эмчилгээний нэгжид иж бүрэн засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан эмчилгээний 3 өрөө, ажилбарын 1 өрөө, эмч, сувилагч нарын 1 өрөө нийт 5 өрөө бүхий 15 ортойгоор үйл ажиллагаа эхлүүллээ. Өдрийн эмчилгээнд Эрүүл мэндийн сайдын 2015.12.11 оны 483 тоот тушаалаар батлагдсан онош бүхий үйлчлүүлэгчдийг хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлэх юм.