Дүрслэл оношилгооны лавлагаа төв

Дүрс оношилгооны лавлагаа төв

1954 онд “ Анхны мэс заслын больниц” нэртэйгээр Нэгдсэн Гуравдугаар эмнэлэг байгуулагдаж, Рентген кабенит 1954 онд анх “Бурвестник”, “АРД-2”, “УРД-110” рентген аппараттайгаар ажиллаж эхэлсэн. 1972 онд ЭХГ-ийн Рентген оношилгооны тасаг 1972 оны 03 сарын 01нд байгуулагдсан.

МУ-ийн Засгийн газраас П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт оношилгооны төв байгуулах шийдвэр гарч 1 миллиард гаруй төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож 2007 оны 12-р сарын 01нд нээлтээ хийсэн.

ДОТ-д 2007 оны 10 сард БНСУ-д үйлдвэрлэгдсэн дижитал рентген харалтын аппарат ( ezDRF-1000), 2008 оны 3 сард дижитал рентген, зураг авалтын аппарат ( ezDRF-4000) суурилагдсан.

2010 он эмнэлгийн даргын А/51 тоот тушаалаар Рентген, Оношзүйн тасгуудыг нэгтгэж МУ-ийн Төрийн соёрхолт, Ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төвийг байгуулсан.

2013 оны 10 сарын 01-ны А/17 тоот тушаалаар Оношлогооны төвийн бүтцэнд Дүрс оношилгооны тасаг болон Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийг шинээр зохион байгуулсан.

ЗОРИЛГО:

Улсын хэмжээнд дүрс оношилгооны дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр дүрс оношилгооны тусламж үйлчилгээг иргэдэд мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, дүрс оношилгоо – сургалт-эрдэм шинжилгээний холбоог тасралтгүй явуулах

АЛСЫН ХАРАА:

Монгол улсын Эрүүл мэндийн салбарт уушгины тэргүүлэх, лавлах зэрэглэлийн тасаг цаашилбал оношлогоо, эмчилгээний улсын лавлах төв болон ажиллах

Одоо тус тасагт Дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч-1, Дүрс оношилгооны эмч–9, ахлах менежер-1, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-1, дүрс оношилгооны техникч–5 бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс: - АУ-ны доктор, профессор, дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч-1, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч-2, дүрс оношилгооны ахлах зэргийн эмч-2, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн техникч-1, дүрс оношилгооны ахлах зэргийн техникч-2 тус тус ажиллаж байна.

Даваа Дэлгэрцэцэг

Тасгийн эрхлэгч

АУ-ны доктор, Дүрс оношлогооны МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор

  • 1984-1990 онуудад Анагаах Ухааны Дээд Сургууль - Хүүхдийн их эмч

  • 1996 онд - Дүрс оношлогооны их эмч

  • 1998 онд - Дүрс оношилгооны мэргэжил дээшлүүлэх курс

  • 2005онд - Цацрагийн аюулгүй хэрэглээ ба Эрүүл мэндийн удирдлагын курс

  • 1990-2000 онуудад - УБ хот СБД Хүүхдийн нэгдсэн 2-р эмнэлэг /Хүний их эмчийн салбарын эрхлэгч/

  • 2000 оноос одоог хүртэл П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт рентген болон дүрс оношлогооны эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Эмч нар
  • Бадамсэд - Зөвлөх эмч

  • С.Жаргалсайхан

  • С.Сайнтэгш

  • С.Туяа

  • Л.Амартүвшин

  • М.Батмөнх

  • Г.Солонго

  • Д.Болормаа

  • Э.Туул

  • А.Алтанзул

  • Н.Цогжавхлан

  • Б.Дэлгэрмаа

Техникч нар
  • Ж:Өлзийсайхан

  • Г.Зумбан

  • Д.Цэцэгмаа

  • Б.Амарбаяр

  • С.Шүрэнчимэг

  • Э.Рэгзэдлхам

  • Д.Цэрэнпүрэв

  • О.Орхонтуул

  • С.Сүх-Эрдэнэ

Инженер
  • Т.Дуламсүрэн

Улсын хэмжээнд Дүрс оношилгооны чиглэлээр лавлагаа тусламжийг үзүүлж байна.

Хамгийн сайн хийгддэг оношилгоо, шинжилгээний жагсаалт:

  • Тархины цус хомсролын цусан хангамжийг тогтоох
  • Зүрхний титэм судасны эмгэгийг илрүүлэх ба бүтэн биеийн артерийн судасны эмгэгийг КТГ-аар илрүүлэх, оношлох аргуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Оношилгоо эмчилгээний гол төхөөрөмжүүд:
  • HITACHI фирмийн MEDIX 130 телевизийн системтэй рентген харалт ба зургийн аппарат 1991 оноос
  • SHIMADZU фирмийн FLEXAVISION 3 дижитал рентген зураг ба харалтын аппарат 2014 оноос
  • PHILLIPS INGUINITY 64 channel MD-CT 2013 оноос
  • ZEN -7000 зөөврийн C-arm флюроскопийн аппарат мэс заслын хэсэгт
  • DM-325 MR маркын зөөврийн рентген аппарат
  • MEDISON фирмийн 2 суурин, 1 зөөврийн
  • ALOKO фирмийн 1 хэт авиан аппаратууд ажиллаж байна.
Рентген харалтын шинжилгээ /7 төрөл/:
  • Уушги, зүрх, дунд завсарлагын эрхтэн, хавирганы хугарал болон цээжний хөндийн бүх эрхтэнүүдийн шинжилгээ
  • Хэвлийн хөндийн эрхтэнүүдийн рентген шинжилгээ
  • Улаан хоолой, ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний анхдагч ба давхар тодосгогчтой шинжилгээ
  • ERCP шинжилгээ
Рентген зураг авах шинжилгээ /38 төрөл/:
  • Цээжний хөндийн эрхтэнүүд
  • Хавирга
  • Өвчүү
  • Хамрын дайвар хөндий
  • Нүдний ухархай, яс
  • Чих
  • Гавал яс
  • Турк эмээл
  • ПЭГ
  • Хүзүү, сээр, бүсэлхий, ахар сүүл
  • Эгэм, мөрний үе, атгаал чөмөг, тохойн үе, шуу яс, сарвуу, бугуйн үе, өвдөгний үе, дунд чөмөг, шагайн үе, өсгий яс, шилбэ, тавхай, түнхний үе, аарцаг яс
Өндөр нарийвчлалтай КТГ шинжилгээ /8 төрөл/:
  • Тархи
  • Цээжний хөндийн эрхтэн
  • Хэвлийн хөндийн эрхтэн
  • Нугалмай /хүзүү, сээр, бүсэлхий, ахар сүүл/
  • Бөөр, шээс ялгаруулах зам
  • Яс, үе мөч
  • Тодосгогч бодистой бүх төрлийн шинжилгээнүүд
  • СТ guide biopsy
Хэт авиан шинжилгээ:
  • Хэвлийн хөндийн цуллаг эрхтэн
  • Бамбай булчирхай /допплертой/
  • Захын тунгалгийн булчирхайн допплерт оношилгоо
  • Хөх болон зөөлөн эдийн оношилгоо
  • Том үений зөөлөн эдийн оношилгоо
  • Захын судасны допплерт оношилгоо
  • Эмэгтэйчүүд /умай, дайвар/
  • Жирэмсний хугацаа тодорхойлох
  • Хэт авийн хяналттай биопси шинжилгээ авах
Эрдэм судлалын ажлын жагсаалт:
  • “Гавал яс ба тархины рентген зураг авах аргууд” (2012 он)
  • “Хоол боловсруулах эрхтний зарим эмгэгийн дүрс оношлогоо” (2012 он)
  • “Нугалмайнуудын рентген зураг авах аргууд” (2013 он)
  • “Мэдрэл ба ясны зарим эмгэгийн дүрс оношлогоо” (2013 он)
  • “Бөөрний зарим эмгэгийн дүрс оношилгоо” (2014 он)
  • “Бөөр ба давсагны эмгэгүүдийн хэт авиан оношилгоо” (2014 он)
  • “Дүрс оношилгооны сорилын эмхэтгэл” (2015 он)
  • “Нүд ба нүдний ухархайн зарим эмгэгийн дүрс оношилгоо” (2015 он)
  • “Чих хамар хоолойн зарим эмгэгийн дүрс оношилгоо” (2015 он)
  • “Эх барих-эмэгтэйчүүдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” (2016 он)
  • “Рентген зургийн лавламж хэмжээсүүд” (2016 он)
  • “Хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” (2016 он)
Сурах бичиг, гарын авлага:
  • 48 ном бичиж, эмхэтгэж-хянан тохиолдуулан ба хянан тохиолдуулан хэвлүүлсэнээс 2012-16 онуудад 13 ном бичиж хэвлүүлсэн
Гадаадад хэвлүүлсэн материал:
  • Saintegsh Such, Badamsed Tserendorj,Oyunchimeg Tudev. Study of the Pulmonary function test and CT finding in patients with chronic obstructive pulmonary disease. IMPFI 20176 8th International Workshop on Pulmonary Functional Imaging & 16th Annual Meeting of Кorean Society of Thoracic Radiology. March 24(Fri)-26(Sun)
  • Delgermaa Batsuuri, Badamsed Tserendorj. Research in Angiography Sings of Liver Cancer. Acar 2017 Busan the 6tn Asian congress of ABDOMINAL RADIOLOGY April 21(Fri)-22(Sat), @)!&Haeundae Grand Hotel, Busan, Korea. Program & Abstract Book. p.181