УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ БНЭУ, АНУ-ын НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТАРСАН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Нүдний мэс заслын тасаг”-т 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд БНЭУ, АНУ-ын нүдний мэс заслын хамтарсан баг ирж ажиллалаа. 
Тус баг нь БНЭУ-ын “Ruby Helson Memoral” эмнэлэг болон АНУ–ын “Кеntucкy University” эмнэлгийн нүдний мэс заслын Доктор Jacob болон Доктор Peter нарын удирдлага дор тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт ажиллаж 60 хүнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж мөн болор суулгах мэс засал эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн 25 иргэнийг сонгон үнэ төлбөргүй хагалгаа хийх боломж олгосон юм.

Дээрх сонгогдсон 25 хүнд хийгдсэн нүдний болор солих мэс заслыг УГТЭ-ийн Нүдний мэс заслын эмч нар гардан хийсэн бөгөөд хагалгаанд шаардагдах болор, хагалгааны материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариаг энэхүү хамтарсан баг үнэ төлбөргүй өгсөн байна. 

Энэхүү 25 хүнд хийгдсэн болор солих мэс засал нь амжилттай хийгдэж өнөөдөр эмнэлгээс гарсан бөгөөд энэхүү мэс ажилбар нь өндөр өртөгөөр хийгддэг ба зорилтод бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэн үнэ төлбөргүй хийх бололцоогоор хангаж өгсөн Доктор Jacob, Peter нарын ахлагчтай нүдний мэс заслын багийн хамт олон болон уг хагалгааг хийсэн тус эмнэлгийн Ж.Баттуяа эрхлэгчтэй “Нүдний мэс засал”-ын тасгийн хамт олонд эмнэлгийн захиргаанаас талархал илэрхийлж байна.